Залуу зохиолчдын чуулга
Чуулганд 30-аас доош насны 80 зохиолч цуглав.
Залуу зохиолчдын ээлжит чуулга өчигдөр Монгол улсын зохиолчдын эвлэлийн төв байранд болов. Чуулганд 30-аас доош насны 80 залуу зохиолч цуглажээ.
Чуулганы үеэр зохиолчдын бүтээлийн уншилт, дискусс, шүүмжийн хичээл гэх мэт олон арга хэмжээ зохион байгуулагдсан.
Чуулга жил бүр зохион байгуулагддаг уламжлалт арга хэмжээ юм.