Уул уурхайн орлого 18%-аар өсөв

Эхний дөрвөн сарын байдлаар уул уурхайн салбарын орлого 4.2 их наяд төгрөгт хүрсэн байна.

Уул уурхайн орлого 18%-аар өсөв

Уул уурхайн салбарын орлого энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 18%-аар өсөж, 4.2 их наяд төгрөгт хүрлээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 700 тэрбум төгрөгийн өсөлт юм.

Орлогын өсөлтөд нүүрс, зэс, алтны үнэ ОУ-ын зах зээл дээр өссөн нь голчилж нөлөөлсөн.

Сангийн яамны мэдээлснээр салбараас улсын төсөвт оруулсан төлбөр 1.6 их наяд төгрөгөөр нэмэгджээ.