Уран зургийн дуудлага худалдаа

Дуудлага худалдаагаар хорин нэртэй уран бүтээлчдийн зураг 480 сая төгрөгөөр зарагдав.

Уран зургийн дуудлага худалдаа

Хувийн галерейд зохион байгуулсан уран зургийн дуудлага худалдаагаар хорин нэртэй уран бүтээлчдийн зураг нийт 480 сая төгрөгөөр зарагдлаа. Хамгийн өндөр үнэтэй зураг нь Х.Лхамсүрэнгийн "Сүрэгчийн морь" уран зураг 65 сая төгрөгөөр зарагдсан.

Дуудлага худалдааны орлогын хэсгийг утга зохиолын сан болон уран бүтээлчдийн дэмжлэгийн санд шилжүүлнэ.

Дуудлагад дотоодын болон гадаадын цуглуулагчид оролцов.