Төв замын ачаалал хөнгөвчлөх төсөл
Энхтайван өргөн чөлөөнд хоёр шинэ гүүр баригдана.
Нийслэлийн төв замын ачаалал хөнгөвчлөх томоохон төсөл албан ёсоор эхлэв. Төслийн хүрээнд Энхтайван өргөн чөлөөнд хоёр шинэ гүүр баригдах юм.
Гүүрнүүд хоёр жилийн дотор ашиглалтад орох төлөвлөгөөтэй.
Төслийн нийт өртөг 110 тэрбум төгрөг бөгөөд гадаадын зээл болон улсын төсвийн хөрөнгөөр санхүүжинэ.