Стартап үзэсгэлэн UB Tech 2026
Үзэсгэлэнд 80 гаруй стартап өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулжээ.
UB Tech 2026 үзэсгэлэн өчигдөр Шангри-Ла зочид буудалд эхлэв. Үзэсгэлэнд монголын 80 гаруй стартап өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулж байна.
Үзэсгэлэнд оролцож буй стартапуудын ихэнх нь fintech, edtech, healthtech чиглэлд ажилладаг.
Үзэсгэлэн зэрэгцэн "Стартапын гран при" шалгаруулалт явагдаж, эхний байр эзлэгчид 100,000 ам.долларын хөрөнгө оруулалт олгогдоно.