Шатрын олимпиадад 12 байр
Монголын баг Болгарт болсон шатрын олимпиадад 12-р байр эзлэв.
Болгар улсын Бургас хотноо болсон шатрын дэлхийн олимпиадад Монголын баг 12-р байранд орлоо. Энэ нь өнгөрсөн олимпиадтай харьцуулахад 4 байраар сайжирсан үр дүн юм.
Эрэгтэй багийн анхны самбарын тоглогч нь олимпиадад нийт 8.5 онооны амжилт үзүүлж шинэ цолны нормоо биелүүлсэн.
Эмэгтэй баг 18-р байранд эзэлсэн.