Олимпийн бэлтгэлийн төв нээгдэв
Налайх дүүрэгт байгуулагдсан төв 12 төрлийн спортын байгууламжтай.
Олимпийн бэлтгэлийн нэгдсэн төв Налайх дүүрэгт өчигдөр албан ёсоор нээгдлээ. Төв нь 12 төрлийн спортын мэргэжлийн бэлтгэлийн байгууламжтай.
Төвд жудо, бокс, чөлөөт бөх, хөнгөн атлетик зэрэг олимпийн төрлүүдийн тамирчид бэлтгэл хийх боломжтой.
Барилгын ажил гурван жилийн дотор хийгдэж, нийт 95 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулагджээ.