Нумын харваан тэмцээн
Монгол улсын нумын харваан тэмцээн Багануурт болов.
Монгол улсын нумын харваан тэмцээн өчигдөр Багануур дүүрэгт болж өндөрлөв. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ангилалд нийт 96 харваач оролцов.
Эрэгтэй ангилалын аварга цол анх удаа уг тэмцээнд оролцсон С.Билгүүнт оногджээ.
Тэмцээний шилдэг харваачид Олимпийн бэлтгэлийн нэгдсэн төвд багтан бэлтгэх боломжтой.