Хөгжлийн банкны санхүүгийн тайлан
Тайланг сайжирсан үзүүлэлтэй гарсан гэж банкны удирдлага мэдэгдсэн.
Хөгжлийн банк 2025 оны санхүүгийн тайлангаа өчигдөр олон нийтэд танилцууллаа. Банкны цэвэр ашиг 145 тэрбум төгрөг болж, өмнөх онтой харьцуулахад 22% өссөн байна.
Банк жилийн хугацаанд дэд бүтэц, эрчим хүчний салбарт нийт 800 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Банкны Удирдах Зөвлөлийн дарга "Бид өсөн дэвжих салбаруудыг тэргүүн ээлжинд дэмжсээр байна" гэж мэдэгдсэн.