Англи дахь манай элчин сайдын яам шилжив
Шинэ хаягт байрлаж буй яам Лондонгийн төв хороололд төвлөрөв.
Их Британид суугаа Монгол Улсын элчин сайдын яам шинэ байранд шилжин орлоо. Шинэ хаяг нь Лондонгийн Mayfair хороололд байрлаж байгаа бөгөөд яамны үйлчилгээ түр хугацаагаар цахим хэлбэрээр үргэлжилнэ.
Бүрэн нээгдсэний дараа консулын үйлчилгээ, виз олголт зэрэг үйлчилгээнүүд хуучин хэвэндээ үргэлжилнэ.
Шинэ байр илүү тохилог, иргэдэд хүрсэн байршилд байрлаж байна гэж яам мэдэгджээ.